top banner

Шувтаргын буюу хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорчээ


2018-03-30 10:46:40
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Европын сагсан бөмбөгийн лигийн плей-офф буюу шувтаргын хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
Пүрэв гарагт Испанийн "Баскония" баг талбайдаа Израилийн "Маккаби" багийг 83:72 харьцаатайгаар хожсоноор шувтаргын шатанд оролцох сүүлчийн эрхийг олж авсан байна.
 
Өмнө нь “ЦСКА” (Орос), “Фенербахче” (Турк), "Олимпиакос" (Грек), "Реал" (Испани), "Панатинаикос" (Грек), “Химки” (Орос), "Жальгирис" (Литва) зэрэг баг шувтаргын шатанд шалгараад байсан юм.
 
Лу.Батбаяр

Монгол брэнд