top banner

НҮБ-ын тэргүүн: Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд ихээхэн аюул учруулж байна


2018-03-30 12:26:34
Зураг
НҮБ. /Синьхуа/. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд урьд урьдынхаас ч илүү аюул учруулж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.
 
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын тэргүүн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины аж амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс бид энэ том асуудлыг шийдвэрлэхийн тулд богино болон урт хугацааны дорвитой  арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байна” гэжээ.

Олон улсын валютын сангийн мэдэгдсэнээр, өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгуудын улмаас дэлхийн хэмжээнд 320 тэрбум ам.долларын хохирол учирч, Өмнөд Азид 41 сая хүн, Африкт 900 мянган хүн үерт өртсөн байна. Мөн өнгөрсөн онд дэлхийн олон улс оронд ой хээрийн түймэр дэгдсэнээс гадна агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл болоод метаны хэмжээ 800 мянган жилийн түүхэнд байгаагүйгээр өндөр түвшинд хүрч нэмэгдсэн  гэж А.Гутерриш хэлжээ.

Хэнийг ч ялгахгүй, ямар ч хайр энэрэл үзүүлэхгүй уур амьсгалын өөрчлөлт гэгч энэ том аюултай тэмцэхэд хүчин чармайлт гаргахыг засгийн газрууд, төрийн бус байгууллагууд болон хүн бүрт НҮБ-ын тэргүүн уриалсан байна.
Г.Доржханд

 


Сурталчилгаа
Монгол брэнд