top banner

Хятадын удирдлагагүй тэнүүчилж байсан сансрын лаборатори Номхон далайд унажээ


2018-04-02 17:25:51
Зураг
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсын удирдлагагүй тэнүүчилж байсан сансрын судалгааны туршилтын лаборатори өнөө өглөө дэлхийн агаар мандалд орж ирж, Номхон далайн өмнөд хэсэгт унасан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Хятадын Сансар судлалын газрын мэдэгдсэнээр, “Тяньгун-1” буюу “Сансрын харш-1” лаборатори нь Бээжингийн цагаар өнөө өглөөний 8:15 цагийн үед агаар мандалд орж ирсэн байна.

10 м урт бөгөөд 8.5 тонн жинтэй энэхүү лабораторийг Хятад улс 2022 он гэхэд өөрийн гэсэн сансрын станцтай болох төлөвлөгөөнийхөө хүрээнд 2011 онд хөөргөж байжээ. Уг лаборатори 2016 онд үүрэг даалгавраа гүйцэтгэж дууссанаар аажмаар өндрөө алдаж, улмаар холбоо тасарсан байна.

Лабораторийг хүн ам суурьшсан бүсэд унаж болзошгүй гэж дэлхийн сансар судлаачид түгшиж байсан билээ.
 
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд