top banner

Сансрын хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор хиймэл дагуул хөөргөжээ


2018-04-03 13:41:43
Зураг
ЛОНДОН /Синьхуа/. Сансрын хог хаягдлыг судлах, тэдгээрийг түүж цэвэрлэн эх дэлхийд буцаан авчрах зорилгоор Европын инженерүүд Олон улсын сансрын станц руу хиймэл дагуул хөөргөжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Их Британийн Суррея их сургуулийн Сансар судлалын төв сансрын хог хаягдлыг цэвэрлэх зорилго бүхий “Remove Debris” төслийн хүрээнд өчигдөр анхны хиймэл дагуулаа хөөргөсөн байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 13 сая евро буюу 16 сая ам.доллар орж байгаа аж. Энэ мөнгөний 50 хувийг Европын Комисс гаргаж байгаа бол “Airbus” болон “Surrey Satellite Technology Limited” зэрэг компаниуд үлдсэн мөнгийг нь арав арван хувиар хуваан гаргаж байгаа гэнэ.

“Сансар судлалын салбарт ихээхэн аюул учруулахаар буй хог хаягдлууд, тухайлбал ажиллагаагүй болсон хиймэл дагуулуудыг цэвэрлэхгүй бол дэлхийн сансрын аж үйлдвэрийн салбар 100-200 жилийн дараа зогсонги байдалд орж болзошгүй. Эхний ээлжинд бид том хог хаягдлуудыг цэвэрлэхийг зорьж байна” гэж төслийн багийн ахлагч Гульельмо Аглиетти ярьжээ.

Европын сансар судлалын агентлагийн тооцоолсноор, одоогоор эх дэлхийг 7500 гаруй тонн хаяг хаягдал тойрон эргэлдэж байна.

Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд