top banner

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганхуягийг томиллоо


2018-04-04 13:15:45
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганхуягийг томилсон байна. 

Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн байна. Улмаар "Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

Б.Ганхуягийн ажлын туршлага:
 
  • 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан,
  • 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч,
  • 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
  • 2005-2007 онд "City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2007-2013 онд "Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга,
  • 2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал,
  • 2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
  • 2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байв.

Монгол брэнд