top banner

Их хүнд пуужин бүтээх чиглэлд хамтран ажиллах бодолтой байна


2018-04-04 13:17:03
Зураг
МОСКВА. /РИА Новости/. ОХУ их хүнд пуужин бүтээх асуудлаар БНХАУ-тай хамтран ажиллах бодолтой байна гэж “Роскосмос” компанийн бизнес, арилжааны асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Антон Жиганов мягмар гарагт мэдэгдсэн байна.
 
Гэхдээ дээрх чиглэлд хамтран ажиллах тухай шийдвэр хараахан гараагүй байгаа аж.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Хамтран ажиллах боломжтой нэг чиглэл нь их хүнд пуужин бүтээх асуудал юм. “Роскосмос” компани нь боловсруулж буй бүх хөтөлбөртөө олон улсын түншүүдээ оролцуулах боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд ийм нэг түнш нь Хятад улс юм” гэж А.Жиганов тэмдэглэжээ. 
 
Лу.Батбаяр

Монгол брэнд