top banner

Хөл бөмбөгийн ДАШТ-ий 1 сая 700 мянга орчим тасалбарыг борлуулаад байна


2018-04-04 14:53:58
Зураг
МОСКВА./ТАСС/. ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий нийтдээ 1 сая 698 мянга 49 ширхэг тасалбарыг борлуулаад байгаа тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.
 
Өчигдөр буюу мягмар гарагт борлуулалтын 2 дугаар үе шатны 2 дугаар үе дууссан байна. Тасалбарыг хүмүүс дараалалд зогсох байдлаар худалдан авсан ба Москвад болох шигшээ тоглолт, түүнчлэн Аргентин-Испанийн тоглолтын билетийг худалдаанд гаргаагүй ажээ.
 
Түүнчлэн энэ удаад Оросын иргэдэд зориулсан 4 дүгээр ангиллын тасалбаруудыг худалдсан ба үнэ нь ердийн тасалбарынхаас хямд аж. Тухайлбал, хэсгийн тоглолтыг үзэх 4 дүгээр ангиллын тасалбарын үнэ 1280 рубль, 1/8 шигшээ тоглолтын тасалбарын үнэ 2240 рубль, 1/4 шигшээ тоглолт болон 3 дугаар байрын төлөөх тоглолтын тасалбарын үнэ 3800 рубль, хагас шигшээгийн тоглолтынх 4480 рублиэр тус тус зарагджээ. ФИФА-гаас 4 дүгээр ангиллын нийт 350 мянган ширхэг тасалбарыг худалдаанд гаргасан байна. 
 
Дашрамд дурдахад, ДАШТ-ий нээлт болон шигшээ тоглолтын тасалбаруудыг тооцохгүйгээр 3 дугаар ангиллын тасалбарын үнэ 105-285 доллар, 2 дугаар ангиллынх 165-480 доллар, 1 дүгээр ангиллынх 210-750 долларт хэлбэлзэж байгаа аж.
Э.Аянзаяа 

Монгол брэнд