top banner

Дэлхийгээс хамгийн хол зайд орших одыг илрүүлжээ


2018-04-04 16:26:44
Зураг
МОСКВА./РИА Новости/. Дэлхийгээс олж харж болох хамгийн алсын одыг Америкийн одон орончид “Хаббл” дурангийн тусламжтайгаар илрүүлсэн байна. Уг од манай гарагаас 9 тэрбум гэрлийн жилийн зайд оршдог ажээ.

Хэт холын зайд орших оддыг ялгаж илрүүлэх нь түвэгтэй байдаг бол галактик болон шинэ оддыг олж харах хялбар байдаг аж. Шинээр илрүүлсэн одыг Икар гэж нэрлэсэн бөгөөд ердийн одны ангилалд багтах юм. Ердийн од гэдэг нь ерөнхий дараалалд буюу устөрөгчөөс гелийн нийлэгжилт явагддаг тэрхүү хэсэгт байрладаг од ажээ.
 
MACS J1149 Lensed Star 1 (LS1) гэдэг шинжлэх ухааны нэршилтэй Икар одыг таталцлын линзийн аргын тусламжтайгаар илрүүлсэн бөгөөд уг од Нарнаас илүү том, илүү хурц гэрэлтэй гэсэн дүгнэлтийг одон орончид хийжээ.
 
Одон орны дуран авайн ажиглалтын шугам дахь уг одны байрлал маш тохиромжтой байсан учраас түүнийг олж илрүүлж чадсан байна. Ийм байрлалтай үед дуран авайн ажиглалтын боломж 2000 дахин өсдөг ажээ.
 
Э.Аянзаяа 


Сурталчилгаа
Монгол брэнд