top banner

24 жил цөхрөлтгүй хайсны эцэст алга болсон охинтойгоо уулзжээ


2018-04-04 18:36:18
Зураг
БЭЭЖИН. /Би-Би-Си/. Хятадын Сычуань мужийн төв Чөнду хотын жимсний худалдаачин нэгэн хос 24 жилийн өмнө гурван настай байхдаа алга болсон охинтойгоо саяхан уулзжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр,  Ван Минцин, түүний эхнэр Лью Дөнин нар 24 жилийн турш цөхрөлтгүй хайсны эцэст 1994 онд гурван настай байхдаа алга болсон Ван Цифөн хэмээх нэртэй охинтойгоо эргэн уулзаж чадсан байна.

Ван Минцин охиноо олохын тулд таксины жолооч болж, таксинд суусан хүн бүрт охиныхоо талаарх мэдээлэлтэй нэрийн хуудсыг тараадаг байснаас гадна машиныхаа арын цонхон дээр “Хэзээ нэгэн өдөр миний машинд суух тэр хүн охин минь ч байж болох юм” гэсэн бичиг наагаад таксинд явдаг байжээ.

The desperate father printed his daughter's information on a business card for his customers
 
Вангийн уйгагүй эрлийн түүх Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж, ам зураг зурдаг нэгэн уран бүтээлч охиных нь багын зургийг харж байгаад одоогийнх дүр төрхийг буулгасан байна. Энэ ам зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харсан 27 настай Ван Цифөн аавтайгаа холбоо барьж, ДНХ-гийн шинжилгээ хийлгэснээр “эцэг охин мөн болох нь” тогтоогджээ.

Ван Цифөн охин Чөнду хотоос ердөө 19 км зайтай орших газарт өссөн бөгөөд өргөж авсан аав ээж нь түүнд “Кан Ин” гэдэг нэр өгсөн байжээ. Ван Цифөн өөрийгөө “өргөмөл” гэдгийг мэддэг байсан ч өөрийгөө “эцэг эхдээ хаягдсан хүүхэд” гэж бодсоор өнөөг хүрсэн гэнэ.

Ван Минцин охинтойгоо анх уулзаад “Аав нь байна, охин минь. Одооноос миний охин юунд ч санаа зовох хэрэггүй. Аав нь охиндоо тусална” гээд мэлмэрүүлэн уйлж байсан гэнэ.

Тэдний баярт мөчийн зураг Хятадын төдийгүй дэлхийн олон улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байна.

Kang Ying holding flowers, surrounded by her family
 
Г.Доржханд



Монгол брэнд