top banner

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна


2018-04-07 08:43:16
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас,9-нд  ихэнх нутгаар,10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 8,10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар,11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Сурталчилгаа
Монгол брэнд