top banner

Төрийн байгууллагын ажил үйлчилгээг "Сайн" гэж үнэлжээ


2018-04-09 14:05:11
Зураг
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас 2017 онд  нутгийн захиргааны байгууллагаас үзүүлсэн  төрийн үйлчилгээ, бодлого шийдвэр,  хуулийн хэрэгжилт хийгээд энэ нь иргэдэд хэрхэн хүрч байгаа талаарх хэрэглэгчийн үнэлгээний судалгааг  хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэжээ.
Судалгааг МҮХАҮТ-ын Говьсүмбэр аймаг дахь салбар, Өмгөөлөгчдийн зөвлөл, “Говийн нүнжиг” ТББ, “Эрэгтэйчүүдийн холбоо”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Хараагүйчүүдийн холбооны салбар зөвлөл зэрэг байгууллагууд гүйцэтгэсэн байна.
Харин судалгаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын хүн амтай нь хувь тэнцүүлэх байдлаар насанд хүрсэн хүн амын 5-10 хувийг оролцуулж 500 ш анкетын судалгааг авчээ.
Судалгаанд оролцогчдын олонх нь Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 хэрэгжүүлсэн ажил үйлчилгээг  сайн гэж үнэлсэн бол төрийн байгууллагын хүнд суртал хийгээд  эмнэлэг, хот тохижилт, газрын албатай холбоотой үйлчилгээ иргэдийг чирэгдүүлдэг, бухимдуулдаг гэж хариулсан байна.
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд