top banner

“Архичид аминчлахуй” бүлгийн менежер аймгийн удирдлагуудтай уулзав


2018-04-09 20:22:25
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Архичид аминчлахуй” /АА/ бүлгийн ерөнхий менежер И.Юм Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Тэрбээр бүлгийнхээ зорилго, үйл ажиллагааг танилцуулж, Өвөрхангай аймаг дахь АА бүлгүүдээр дамжуулан архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж буй хүмүүст туслахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Мөн улсын хэмжээнд Өвөрхангай аймагт анх удаа байгуулсан Мэргэжлийн багийн үйл ажиллагааг мөн чанараар нь хэрэгжүүлж чадвал маш үр дүнтэй, бусад аймгуудад туршлага болохуйц ажил болно хэмээгээд багийн ажлыг АА бүлгүүд рүү чиглүүлэн дэмжиж ажиллахыг хүссэн юм. Монголын “Архичид аминчлахуй” бүлэг нь үйл ажиллагаагаа өргөтгөж, гадаадын хөгжингүй орнуудын АА бүлгүүдтэй холбоо тогтоох, хамтран ажиллах зорилготой ажиллаж байгаа аж.
Аймгийн удирдлагууд АА бүлгийн үйл ажиллагааг бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийлж, аймгийн Мэргэжлийн багийг Дорнговь аймаг дахь Мэргэжлийн баг болон АА бүлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулан туршлага судлуулна хэмээлээ. Дорноговь аймгийн Мэргэжлийн баг, АА бүлэг нь өнгөрсөн 9 сард манай аймагт ирж, туршлага судалж байжээ.
Б.Батчимэг


Сурталчилгаа
Монгол брэнд