top banner

Татварын буцаан олголтын мөнгийг энэ долоо хоногоос олгож эхэлнэ


2018-04-09 21:01:40
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг энэ 7 хоногийн сүүлээр олгож эхлэх болсон талаар аймгийн санхүү, төрийн сангийн хэлстийн дарга Б.Жаргалсайхан мэдээллээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөгдөх орлого”-ийн 16.1.10, 16.1.12 дугаар заалт, 24 дүгээр зүйл “Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай” 24.6, 24.7 дугаар заалтын дагуу Хувь хүний орлогын албан татварын 2017 оны тайлангаар хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээр нэгдүгээр сарын 25-ны дотор тайлангаа татварын албанд ирж өгсөн иргэдийн буюу эхний ээлжийн 922,9 сая төгрөгийг буцаан олголтыг олгох юм.

Тодруулбал 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тайлангаа ирүүлсэн 1378 иргэний 922,884,617 төгрөг 70 мөнгөний буцаан олголтыг хуулийн дагуу 4 дүгээр сард багтааж, 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд тайлангаа ирүүлсэн 1385 иргэний 663,701,405 төгрөг 90 мөнгөний буцаан олголтыг зургаадугаар сарын эхээр , нийт 2763 иргэний 1,586,586,023 төгрөг 60 мөнгийг олгуулахаар Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан маягтын дагуу гаргаж хүргүүлжээ. 


 
Л.Отгонбаатар


Монгол брэнд