top banner

Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт болж байна


2018-04-09 23:08:28
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн газартай хамтран “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” хэсэгчилсэн сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ сарын 9-10-ны өдрүүдэд явагдаж буй уг сургалтанд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажилтан албан хаагчид хамрагдаж байна. Уг сургалтыг МУИС-ийн профессор Н.Бурмаа, Ч.Ундрам, Г.Цэрэн, Б.Болд-Эрдэнэ, Ц.Батболд, Б.Батмөнх хөтлөн явуулж байгаа. Эдгээр эрдэмтэн, профессоруудыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга МУИС-иас Сэлэнгэ аймгийн хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд, багш нарт үр ашгаа өгөх боломжтой ямар ажил хийж хэрэгжүүлж болохоор байна. Тэр бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ч.Отгонцэцэг

Сурталчилгаа
Монгол брэнд