top banner

Өнөө маргаашдаа хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулав


2018-04-09 23:09:56
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө, маргааш өдөр хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө буюу 9-ний шөнө, 10-ны өдөр хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурна. 04-р сарын 10-наас 04-р сарын 14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд ихэнх сумдын нутгаар хур тунадас орно. Салхи 12-нд ширүүсч 7-12 м/сек хүрнэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Ч.Отгонцэцэг

Сурталчилгаа
Монгол брэнд