top banner

Зам арчлах, засахад зориулсан шинэ техникүүдтэй боллоо


2018-04-10 13:49:38
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зам арчлалт, засварын "Талын зам" компанид ЗТХЯ-наас цоо шинэ автогридер буюу шороо тэгшлэгч, мөн ковш машин олгожээ. 2004 оноос хойш техникийн шинэчлэл огт хийгдээгүй байсан тус компанид энэ нь том хөрөнгө оруулалт гэдгийг компанийн удирдлага онцолж байна.

Тэрээр хэлэхдээ “Сүүлийн 20 орчим жил хуучин техник хэрэгсэлтэй ажиллаж ирсэн манай хамт олонд энэ бол маш том хөрөнгө оруулалт болж чадлаа. Компани анх удаа өөрийн гэсэн ковш машинтай боллоо. Их хэмжээний цас орж зам харгуй бөглөрсөн тохиолдолд түүнийг нээж чадахгүй маш их хүндрэлтэй байсан. Харин одоо ковш машинтай болсноор энэ асуудал шийдэгдэж байна. Ер нь манай ажил өөрөө их хүнд учир үүнийг техникийн хүчээр л давна. Тиймээс сүүлийн үеийн, шинэ техник хэрэгсэл яалт ч үгүй хэрэгтэй байдаг” гэж "Талын зам" ТӨК-ийн захирал Т.Бямбадорж хэллээ.
Т.Одончимэг

Монгол брэнд