top banner

Филиппинд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжуудыг танилцууллаа


2018-04-10 15:02:14
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Филиппин улсад англи хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэх боломжуудын талаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг "Пайнес" олон улсын академийн менежер, Монгол дахь төлөөлөгчийн хамт Өмнөговь аймагт ирж танилцуулга хийлээ. 
Тус аймагт иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, гадаадад туршлага судлуулах "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд залуусыг Филиппин улсад англи хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэх боломжууд байгаа бөгөөд дээрх танилцуулга арга хэмжээнд ЕБС-ийн сурагч, төрийн албан хаагч, залуус нийтдээ 200 орчим хүн хамрагдлаа. Тэд энэ танилцуулга сургалтад хамрагдсанаар аймгийн хэмжээнд хэрэгжиж буй "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч түүнд хамрагдах боломжуудын талаар мэдлэгтэй болсон байна.
Англи хэлний мэдлэгээ сайжруулж, аймагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд хамрагдан гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж Өмнөговьчуудад нээлттэй байна. "Зөгийн үүр" хөтөлбөрт л гэхэд өнгөрсөн онд 121 хүн хамрагдсан бол энэ он гарснаас хойш 91 иргэн хамрагдаад байгаа юм. 

Д.Мишигсүрэн


Монгол брэнд