top banner

"Дорнод Монголын цирк" анхны тоглолтоо хийнэ


2018-04-10 19:54:46
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ “Дорнод Монголын цирк”-ийн жүжигчид анхны тоглолтоо Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт маргааш толилуулах гэж байна. Тус циркийн жүжигчдийн дийлэнх нь Дорнод нутгийнх гэдгээрээ онцлог.

Циркийн урлагийг Дорнод нутагт хөгжүүлэх, хүүхэд залуучуудын авъяасыг нээн илрүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан “Дорнод Монгол цирк”-ийн жүжигчид Европын холбооны орнуудад энэ сарын сүүлээр аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Гадаадын орнуудад аялан тоглолт хийхийнхээ өмнө нутгийн үзэгчиддээ анхны тоглолтоо ийнхүү толилуухаар болжээ. “Монголын циркийн урлагийн 76 жилийн ойг тохиолдуулан үүсгэн байгуулсан циркийн сургуульд маань анх 80 гаруй хүүхэд бүртгүүлж, хичээллэж байсан бол одоо 12-21 насны 14 жүжигчин шигшигдэн үлдээд байна” гэж тус циркийн санаачлагч, алиалагч Б.Рэнцэндорж хэлж байлаа.
 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд