top banner

“Зүүн бүс-2018” жүдо бөхийн өсвөрийн аваргууд тодорлоо


2018-04-10 22:32:39
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ “Зүүн бүс-2018” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Чингис хотноо зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 306 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй 2001-2003, 2004-2006, 2007-оос дээш, эмэгтэй 2001-2003, 2004-өөс дээш гэсэн насны ангиллаар  явагдлаа.
Үүнээс эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр тус бүр Хэнтий аймаг тэргүүн байр, Дорнод аймаг дэд байр, Сүхбаатар аймаг гутгаар байр эзэлсэн байна.
Мөн энэ үеэр багийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж, нэгдүгээр байрыг Бор-Өндөр сум, хоёрдугаар байрыг Өмнөдэлгэр сум, гуравдугаар байранд ШШГГ-Нээлттэй хорих 419-р ангийн тамирчид шалгарлаа.
Тэмцээнийг Хэнтий аймгийн Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Эрдэнэбилэг санаачлан, Мөрөн сумын Засаг дарга Ц.Батцоож, Дэлгэрхаан сумын Засаг дарга О.Анхбат нар ивээн тэтгэж, хамтран ажилласан байна.
Тэмцээний эхний таван байрт шалгарсан тамирчид энэ сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт болох жүдо бөхийн УАШ тэмцээнд оролцох ажээ.
Д.Одонтунгалаг
 
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд