top banner

Аймгийн өсвөрийн хөгжимчдийн анхдугаар уралдаан боллоо


2018-04-10 22:40:25
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн багш Л.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн аймгийн анхдугаар уралдааныг энэ сарын 6-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотноо АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд зохион байгууллаа.
АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдаач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Я.Амарсайханы санаачилгаар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга хамтран зохион байгуулсан эл анхдугаар тэмцээнд 14 сумын 18 сургуулийн 140 гаруй авъяаслаг сурагчид оролцжээ. Тэмцээн бага нас, дунд нас, ахлах нас, хамтлаг гэсэн ангиллаар явагдлаа. Ингээд бага насны ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургуулийн сурагч н.Энхбаяр, дунд насны ангилалд  Шаамар сумын сургуулийн сурагч Б.Болортуяа, ахлах насны ангилалд Сайхан сумын ЕБС-ийн н.Эрдэнэбилэг, хамтлаг ангилалд Алтанбулаг сумын “Дун бүрээ” хамтлаг, тусгай байрт Сүхбаатар сумын  ЕБ-ийн 5-р сургуулийн “Цоглог хамтлаг” тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Энэхүү тэмцээн Сэлэнгэ аймгийн түүхэнд анх удаа болж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон явуулахаар болсон байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд