top banner

Татварынхан үр дүнгийн гэрээгээ байгууллаа


2018-04-10 22:45:58
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн татварын хэлтсийн нийт ажилтнуудын нэгдсэн сургалт, семинар болж, үр дүнгийн гэрээгээ байгууллаа. Тус хамт олон гурван тэрбум төгрөгөөр татварын орлогыг давуулан биелүүлсэн амжилттай өнгөрөгч оныг үдсэн юм.

Нэгдсэн сургалтын явцад Татвар төлөгчтэй харилцах тасаг, Татварын орлогын тасаг, Татварын хяналт шалгалтын тасгууд 2017 оны хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, 2018 оны зорилт, чиг хандлагаа танилцуулсан байна.
Мөн татварын өр барагдуулах, шат дараалсан арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж ажиллах талаар, НӨАТ–ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээ, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчдийг мэдээллийн санд бүртгэх, цахимаар татвар төлөхтэй холбоотой асуудлууд зэрэг олон сэдвээр мэдээлэл хийжээ.
Энэхүү сургалт нь орон нутгийн байцаагчдыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилготой байв.
Өнгөрөгч 2017 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын улсын байцаагч Д.Баярхүү сумынхаа ЗДТГ-тай хамтран төлөвлөгөөгөө 200 гаруй хувиар буюу 100 сая төгрөгөөр давуулан биелүүлж, “Шилдэг татварын байцаагч” болсон байна. Давуулан биелүүлсэн орлогыг Усны үйлдвэр байгуулж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт төсөвлөжээ. Учир нь тус сумын хувьд ус гэдэг хамгийн хүндрэлтэй асуудал юм.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд