top banner

“Оюутан цэрэг”-т МСҮТ-ийн 10 оюутан хамрагдана


2018-04-11 20:02:44
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Оюутан цэрэг” хөтөлбөрт Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрүүл мэнд, бие бялдар, сурлагын чанараараа тэргүүлсэн 10 сурагч хамрагдаад байна.
Оюутан сурагчид 6 дугаар сарыг дуустал “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтыг өөрийн сургуульдаа амралтын өдрүүдэд эзэмших бөгөөд 6 дугаар сараас 8 дугаар сар дуустал Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид дараагийн шат болох “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтанд хамрагдах юм. Эдгээр сургалтыг дуусгаснаар цэргийн тангараг өргөж, цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн буудагчаар дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд багтана.
Сурагчдад цэргийн батлах гардуулах үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд баяр хүргэн эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшихийг хүсэн ерөөв.
Б.Батчимэг

Монгол брэнд