top banner

Архангайд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 21 хувиар буурчээ


2018-04-11 22:43:10
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 4 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1431 ажилгүй хүн байгаагийн 50,6 хувь нь буюу 724 нь эмэгтэйчүүд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 21 хувиар багассан байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 98,3 хувь нь боловсролтой иргэд байгаа бөгөөд 257 нь дээд, 65 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 1027 нь бүрэн болон бүрэн бус дунд, 58 нь бага боловсролтой хүмүүс байна. Өнгөрөгч 3 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 153 хүн шинээр бүртгүүлж, 6 хүн ажилд зуучлуулан орсон байна.     

Оны эхний 3 сард аймгийн дүнгээр Эрдэнэбулган сум 97, Цэнхэр сум 6 нийт 103 ажлын байр шинээр бий болгожээ. 
Б.Гэрэлт-Од

Сурталчилгаа
Монгол брэнд