top banner

С вирүсийн халдвар эрт авах тусам хорт хавдар болох магадлал өндөр байдаг


2018-04-11 23:55:54
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр 2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн нэгдүгээр шатанд 40-65 настай хүмүүсийг үзлэгт хамруулсан байна. 40-65 насны иргэдийн элэгний В, С илрүүлэх үзлэг шинжилгээнд 28910 иргэн хамруулахаас 17940 хүнийг хамруулсан нь 62.1 хувь нь юм.
Үүнээс элэгний С вирүс 2348 хүн буюу 13.1 хувь, В вирус 1623 иргэн буюу 9 хувьтай эрт илрүүлгээр илэрсэн байна. С вирүстэй иргэдийг вирүсийн идэвхжил тоолох шинжилгээнд ЭМЯ-наас хуваарилагдсан Онкоген, Вонавита лабораториудад 1876 сорьцыг явуулж, хариу ирсэн 1151 гаруй иргэдийг эмчилгээнд хамруулж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа аж. Харин энэ онд эл хөтөлбөрийн хоёрдугаар шат хэрэгжих бөгөөд энд 15-39 насны иргэдийг хамруулахаар төлөвлөжээ. Энэ насныхан ид залуу насны иргэд бөгөөд маш идэвхигүй, шилжилт хөдөлгөөн ихтэй нас байдаг аж. Иймээс энэ насны залуучууд хөтөлбөр эхлэх үйл явцад идэвхитэй оролцож, харьяалалтай өрхийн эмнэлгүүддээ очиж шинжилгээнд хамрагдах ёстой гэнэ. Энэ шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай иргэд хамрагдах боломжтойг сануулж байна. Хэрвээ С, В вирус илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмчилгээнүүдэд хамрагдах боломж бүрэн нээлттэй байгааг мэргэжилнүүд хэллээ. Яагаад ингэж залуучуудад анхааруулж хэлээд байна гэхээр С вирүс залуу насандаа эрт авах тусмаа хорт хавдар руу шилжих магадлал өндөр байдаг юм хэмээн аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга П.Сэлэнгээ зөвлөж хэллээ. Мөн тэрээр өмнөх шатны шинжилгээнээс хоцорсон иргэд шинжилгээнд нөхөж хамрагдах бүрэн боломжтой хэмээлээ.
Ч.Отгонцэцэг


Сурталчилгаа
Монгол брэнд