top banner

Кемеровогийн гамшигт өртсөн иргэдэд Монголын талаас панкипсины тосон түрхлэг илгээв


2018-04-12 12:06:42
Зураг
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдсэн хүмүүст зориулж Монгол Улсын Засгийн газрын тусламж хоёр хайрцаг Панкипсины тосон түрхлэг нийлүүлэх шийдвэрийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калининд гардуулав.
Азийн нэгдүгээр газрын орлогч захирал В.А.Калинин уг тусламжийг оросын тал талархан хүлээн авч байгааг мэдэгдээд, энэхүү тусламж нь Орос улс хүнд, хэцүү үетэй учрах болгонд Монголын ард түмэн үргэлж тусалж ирсэний бас нэгэн сайхан жишээ юм хэмээгээд дээрх тусламжийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамаар дамжуулан Кемеровогийн түлэгдсэн иргэдэд цаг алдалгүй хүргүүлнэ гэв.
 
Л.Нандиа


Сурталчилгаа
Монгол брэнд