top banner

Ардын болон уртын дууг этник хэлбэрээр дуулсан "Нандин" тоглолт болно


2018-04-12 13:23:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн өдөр тутмын амьдралаас үүссэн аялгуу болох уртын дуу, хөөмий хосолсон  “Нандин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

Өнөө цагт уртын дуу, хөөмийн өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийд дуурсгаж яваа МУСТА, хөөмийч, ятгачин А.Ундармаа, Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран уг тоглолтыг тайзнаа амилуулах юм. Тэд оюутан ахуйгаасаа хамтран уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд А.Ундармаа нь манай улсын хуруу дарам цөөн эмэгтэй хөөмийчдийн нэг юм. Тэрээр саяхан БНСУ-д хөөмий судлалын чиглэлээр мастерын зэрэг хамгаалаад иржээ. Тоглолтод ардын болон уртын дууг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөөмий хэмнэлд оруулан ятга хөгжимтэй хослуулан сонордуулах аж. Тоглолтыг Монголын Залуучуудын Холбоо дэмжин ажиллаж байна.
Ж.Болор

Монгол брэнд