top banner

Малчдын 99,6 хувь гар утастай болжээ


2018-04-12 16:15:03
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлстээс 2017 оны хөдөө аж ахуйн салбарын сэдэвчилсэн судалгаа гаргажээ. Мэдээллээс харахад тус аймгийн малчин өрхүүдийн 99.6 хувь нь гар утас хэрэглэдэг гэсэн үзүүлэлт гарчээ.
Гар утсаа зөвхөн ярихдаа ашигладаг бус цаг агаарын мэдээ болон олон нийтийн сүлжээнд идэвхтэй орж мэдээлэл хүлээн авах болсон нь дэвшил гэж албаныхан онцлов. “Мерси Кор” Монгол дахь Олон улсын байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад туслах газар”-ын санхүүжилтээр "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -2" төслийг Дорноговьд хэрэгжүүлснээр тухайн малчин үүрэн телефоны ямар ч утаснаас цаг агаарын мэдээллийг хүлээж авдаг болсон аж.
Үүнээс гадна орчин үеийн  техник технологийг идэвхтэй ашигладаг байна. Тухайлбал нийт малчин өрхийн 82.4 хувь нь цахилгааны эх үүсвэртэй бол 70.8 хувь нь телевизортой, 50.7 хувь нь автомашинтай, 58.3 хувь нь мотоциклтой аж. Аймгийн малчин өрхүүдийн автомашин, мотоцикль, тээврийн хэрэгслийн хэрэглээ улсын дунджаас 8.7-13.2 пунктээр, цахилгааны эх үүсгүүрээр хангагдсан байдал 0.8 пунктээр дээгүүр байгаа бол телевизээр хангагдсан байдал улсын дундажтай адил байгааг судалгаанд дурджээ.
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд