top banner

ЕБС төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгнө


2018-04-12 16:45:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон /МҮЭСТО/ хамтран "Боловсролын супермаркет 2018" үзэсгэлэнг зохион байгуулахаар боллоо.

Боловсролын үзэсгэлэнд бүх их, дээд сургууль, гадаадад оюутан зуучлах төвүүд,  мэргэжлийн боловсролын коллеж, сургуулиуд оролцоно. Энэ үеэр их, дээд сургуулиудын мэдээллийг аваад зогсохгүй ЕБС-ийн 9,12 дугаар анги төгсөгчдөд зориулсан ЭЕШ-д бэлтгэх журам, мэргэжлээ хэрхэн сонгох, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт болон зээлийн санд хэрхэн хамрах талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Үзэсгэлэн энэ сарын 14, 15-нд 11:00-18:00 цагийн хооронд МҮЭСТО-нд болно.
Ж.Болор

Сурталчилгаа
Монгол брэнд