top banner

Мотоциклийн бүртгэл эхэллээ


2018-04-12 16:53:33
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас орон нутгийн авто замд мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлд ороогүй мотоциклийн техникийн үзлэг, оношлогоонд хамруулан бүртгэлжүүлэх зорилгоор "Мотоциклийн бүртгэл" нэгдсэн арга хэмжээг явуулж эхэллээ.
Нэгдсэн арга хэмжээ 6 дугаар сарын нэгэн хүртэл 2 сар үргэлжлэх бөгөөд бүх сумын мотоцикльтой иргэдийг хамруулах гэнэ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны тээврийн хэрэгслийн тооллогоор  4000 гаруй мотоцикль бүртгэгдсэн байна. Мөн 60 гаруй мотоцикль хулгайд алдагдсан учраас урин дулааны улиралд мотоциклио хараа хяналттай орхиж, цоожилж, мотоциклийн хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Эрдэнэзул анхаарууллаа.
Б.Гантуяа
 

Монгол брэнд