top banner

Архангай аймгийн 10 сумын 162 мянган үхрийг вакцинжуулна


2018-04-12 16:59:53
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Ихтамир сумдад гарсан шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор уг өвчинд мэдрэмтгий үхэр сүргийг вакцинжуулалтад хамруулах ажлыг энэ сарын 15-25-нд аймгийн Мал эмнэлгийн албанаас зохион байгуулна.

Уг вакцинжуулалтад Хотонт, Хашаат, Ихтамир, Өлзийт, Өгийнуур сум болон Батцэнгэл сумын Хөнөг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр, Хайрхан сумын Могой, Булган сумын Зуун мод, Тамир, Баянбулаг, Эрдэнэбулган сумын 1, 2 дугаар багийн нийт 162.0 мянган толгой үхоийг хамруулах бөгөөд 300.0 мянган тун вакцин тарих юм байна.

Дээрх сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, Мал эмнэлэг үржлийн аж ахуйн нэгжийн малын эмч нар бэлтгэлээ сайтар хангаж, вакцинжуулалтын ажлыг чанартай зохион байгуулахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас анхаарууллаа.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд