top banner

Хөрөнгийн бирж 21 компанийн 1 сая гаруй хувьцааг арилжив


2018-04-12 17:56:28
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 21  компанийн 1 сая 156 298 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өслөө.

Торуулбал 9  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT+15.00 хувь, "Азык" ALD+14.97 хувиар буюу хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол "Монгол Савхи" UYN-14.56 хувь,  "Булган Гурил Тэжээл" GTJ-14.20 хувиар буюу  хамгийн их уналттай байв.

Ингэснээр  "TOP 20" индекс 18,861.36 нэгж болж 1.94 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 318 тэрбум 985 сая 796 229 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2   эндээс авна уу.

Сурталчилгаа
Монгол брэнд