top banner

Баянхонгор аймаг давсгүй, чихэргүй өдөртэй боллоо


2018-04-12 19:59:20
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сар бүрийн нэгнийг "Давсгүй өдөр", 15-ныг "Чихэргүй өдөр" болгохоор болжээ. 
Аймгийн хэмжээнд жил бүр халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаагийн дотор эрсдэлт зан үйлээс шалтгаалсан хоол боловсруулах замын өвчлөл, хүүхдийн шүдний цоорол, зүрх судас, шээс бэлгэсийн тогтолцооны өвчин буурахгүй байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс нийт ард иргэдээ эрүүл аж төрөх зан үйлд хэвшүүлэх үүднээс давс, чихрийн хэрэглээг тодорхой хэмжээнд багасгаж үр дүнг харах зорилгоор аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамж гарсан байна.
Мөн захирамжид хоол, хүнс үйлдвэрлэгчид дээрх өдрүүдэд давс болон чихрийг хязгаарлаж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамтран ажиллахыг уриалжээ. Түүнээс гадна нийт иргэдэд давс, чихрийн хор хөнөөлийг таниулан сурталчлах, зөв хооллолтыг дадал хэвшил болгох ажил арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
                                                                                                                                              Б.Мөнхзул

Сурталчилгаа
Монгол брэнд