top banner

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо


2018-04-12 20:58:05
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Цаг агаарын болзошгүй  аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Дорноговь аймгийн Онцгой байдлын комиссоос дөрөвдүгээр сарын 13-нд аймгийн төв болон бүх сумдын сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.
Мөн энэ өдөр сумдаас өөр сум руу болон аймгийн төв рүү, аймгийн төвөөс сум руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй  хугацаагаар хориглож буйг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Учир нь дөрөвдүгээр сарын 13-нд Дорноговь аймгийн бүх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх төдийгүй цасан болон шороон шуурга шуурахыг УЦУОША-наас анхааруулж байна.
Мөн нийт нутгаар  агаарын температур хүйтрэх тул малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байх, хол газар явахгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхаарууллаа.
          Х.Эрдэнэбулган            

Монгол брэнд