top banner

Нийт төллөх малын 14,5 хувь нь төллөөд байна


2018-04-12 21:39:30
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийт төллөх малын 14,5 хувь нь төллөөд байна. Тус аймгийн ХХААГазрын мэдээлж байгаагаар 151.7 мянган толгой хээлтэгч төллөж 151.7 мянган төл гарснаас 690 төл хорогдож төл бойжилт 99,5 хувьтай байна. 
Аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,6 сая толгой мал хаваржиж байгаа аж. Өвлийн саруудад нийт нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй, бэлчээрийн 60-65 хувь нь өвсгүй, 20-30 хувь нь дунд зэрэг 10-15 хувь нь өнөтэй өвс хоолтой байсан. Өвөл буюу хоёрдугаар сарын эхээр нийт нутгаар цочир хүйтэрснээс ямаа хээл хаях, дарагдах зэргээр мал хорогдож эхэлсэн гэж хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн хэлж байна. Хаврын эхэн сараас эхлэн нийт нутгаар цасгүй, салхи шуургатай байсан нь мал ихээр муудах, хорогдох шалтгаан болж байгаа аж. Цаг хүндэрч байгаагийн улмаас малын хорогдол гарч, том малын 0.5 хувь буюу 15675 толгой мал хорогдол гарснаас тэмээ 52, адуу 56, үхэр 136, хонь 1434, ямаа 13997 хорогдоод байна.
Д.Мишигсүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд