top banner

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна


2018-04-12 21:48:17
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 12-ны шөнө,13-нд Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурахыг т
ус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ийм чухал шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, малчид малаа гэртээ ойр байлгах, өндөр настан болон хүүхэд малдаа явуулахгүй байх, хол замд иргэд гарах бол машины бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцастай явах зэргээр өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарахыг санууллаа. Хаврын цагт салхи шуурга гарахад ялангуяа тал нутагт баримжаалах зүйлгүй тул малаа гэртээ ойр байлгахыг онцгой сэрэмжүүллээ. 
Д.Мишигсүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд