top banner

Паралимп болж шилдгүүдээ шалгарууллаа


2018-04-12 21:54:21
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимп болж шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах Паралимпд Баяндалай, Номгон, Цогт-Овоо, Сэврэй, Ханхонгор, Даланзадгад сумын нийт 60 гаруй тамирчин эрэгтэй 10, эмэгтэй 9 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон юм. Багийн нийт дүнгээр З.Заанзаяа ахлагчтай Номгон сумын баг, тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо.
2018 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах Паралимпийн улсын аварга шалгаруулах тэмцээнд З.Заанзаяа ахлагчтай Номгон сумын баг тамирчид оролцох болзлыг ийн хангалаа. Тус аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах бодлогыг аймагтаа хэрэгжүүлж, өнгөрсөн онд 50 гаруй төсөл хөтөлбөрийг эргэн төлөлтгүйгээр санхүүжүүлсэн. Энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн дээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн туслах, дохионы хэлний хэлмэрчдийн хүртээмжийг сайжруулахад анхаарах юм байна.

Д.Мишигсүрэн



Сурталчилгаа
Монгол брэнд