top banner

Он гарсаар бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг хоёр гарчээ


2018-04-13 08:40:06
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 2018 оны эхний гурван сарын байдлаар бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг хоёр үйлдэгджээ. Хэргийн эзэн холбогдогчдыг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

“Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг улсын хэмжээнд олны анхаарлыг татах асуудал болсон бол орон нутагт ч мөн адил үйлдэгдэж байна. Он гарсаар хоёр ч тохиолдол бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчингийн хэргийг үйлдэгчид нь ихэвчлэн хойд эцэг эсвэл ах дүү, төрөл садан эсвэл эцэг эхийнх нь найзууд байдаг. Энэ төрлийн хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан бол эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналт сул байгаагийнх. Ер нь хүүхдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол цэцэг эхчүүд хараа хяналтаа, хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх явдал юм.” гэж аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Г.Ганхуяг хэллээ.

Хүчиндэх гэмт хэргээс гадна хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй байдаг аж.
Т.Одончимэг

Сурталчилгаа
Монгол брэнд