top banner

Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна


2018-04-13 09:27:13
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч США Дональда Трампын засаг захиргаа ирэх долоо хоногт импортын нэмэлт татвар ногдуулах Хятадын барааны болон үйлчилгээний жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна гэж пүрэв гарагт The Wall Street Journal сонин Америкийн засаг захиргааны албан тушаалтнуудыг иш татан мэдээлжээ.
 
Тус сонинд мэдээлснээр, “Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтад анхандаа Хятадад үйлдвэрлэсэн хувцас, гар утас, гутал зэрэг барааг оруулаагүй юм, учир нь тэдгээрийн импортыг хязгаарлах нь Америкийн хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлэх байсан. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эрэлт ихтэй ийм бараануудад нэмэлт татвар зайлшгүй ногдуулах шаардлагатай” юм байна.
 
Түүнээс гадна, Ерөнхийлөгч Д.Трампын даалгавраар АНУ-ын сангийн яам Америкийн нэн шинэ технологиудад Хятадын хувийн компаниуд хөрөнгө оруулахыг мэдэгдэхүйц хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг бэлтгэж байгаа аж. Трампын засаг захиргааны үндсэн зорилт нь БНХАУ-ын төрийн татаасын тогтолцоонд суурилсан аж үйлдвэрийн салбаруудын эрчимтэй хөгжлийг сааруулахад чиглэж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр


Сурталчилгаа
Монгол брэнд