top banner

Хүүхдийн төлөө зөвлөлийг чадавхжуулах "Нэг зорилго-Хамтын хүч" сарын аян эхэллээ


2018-04-13 09:50:04
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, хамтарсан багийг чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг 18 сум, 2 тосгонд зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
Тус ажлын хэсгийнхэн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Дэлгэр сумын Гуулин тосгоноос сургалтын үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдрийн байдлаар 10 дахь сумандаа ажиллаж байна. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хуулийг сурталчлах, хэрэгжилтийг хангах, хамтарсан багийг чадавхжуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй кэйс дээр ажиллаж, сэтгэлзүйн зөвлөгөө, мэргэжил арга зүйн сургалт өгч амжилттай ажиллаж байна.
Мөн нийт сумдын Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад "Мэргэжил сонголтын аян"-ыг өрнүүлж, мэргэжил сонгох сургалт, лекцийг зохион байгуулж, сурагчидтай мэргэжлээ сонгоход тулгамддаг асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгч байгаа ажээ. 
Э.Нарангэрэл

Монгол брэнд