top banner

Жаргалант сумаас бусад постыг буулгав


2018-04-13 12:13:33
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 9-р хуралдаан болж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор таван чиглэлд ажиллаж байсан хяналтын постуудаас Жаргалант сумаас бусад дөрвөн постыг буулгах шийдвэр гаргалаа.
Тус аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс нутгаа хамгаалах зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хяналтын түр цэгүүдийг 24 цагаар ажиллуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн нийт 48 хоног ажилласан байна.
Таван сумын нутаг дэвсгэрт байгуулсан түр постуудаар 6857 тээврийн хэрэгсэл, 32170 зорчигч дамжин өнгөрснийг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Мөн энэ хугацаанд нийт 12 зөрчил гарч тухай бүрт холбогдох арга хэмжээг авч ажилласан гэнэ. Булган аймагт гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэм буурч байгаа учраас Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сумын постуудыг буулгаж, Архангай аймгийн сумуудад гарсан шүлхийн дэглэм буураагүй учраас Жаргалант сумын постыг 24 цагаар үргэлжлүүлэн ажилуулахаар боллоо.

Б.Гантуяа

Сурталчилгаа
Монгол брэнд