top banner

Хүндэтгэлийн дурсамж уулзалтад 90 гаруй багш оролцлоо


2018-04-13 14:15:02
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Ахмад багш нарын холбоо  хамтран "Багшийн ачийг дуулъяа" хүндэтгэлийн дурсамж уулзалтыг зохион байгуулж 90 гаруй багш нар оролцлоо. Уулзалтанд ерөнхий боловсролын 11 сургуулийн захирлууд болон 90 гаруй ахмад багш нар хүрэлцэн ирснээс, хамгийн ахмад багш нь 88 настай Ж.Гун-Аасүрэн байлаа.
Тус аймаг энэ оныг "Ахмад настанаа дээдэлж Амьдрах орчноо сайжруулах жил" болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулсан дурсамж уулзалтын үеэр боловсролын байгууллага болон залуу багш нарт анхаарах олон үнэтэй сургамж зөвлөгөө өгч байлаа. Хамгийн гол нь шавийн эрдэм багшаас гэдэг учир багш өөрийгөө хөгжүүлж, цаг ямагт шинийг эрэлхийлж байх нь чухал гэдгийг ахмад багш нар онцолж байв. Энэ үеэр боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нараас aймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Ж.Чойжилсүрэн, Б.Тунгалаг, Я.Энхжаргал, "Баярын бичиг"-ээр Т.Батбаяр, Аймгийн "Тэргүүний ажилтан" тэмдгээр Б.Одсүрэн нарыг шагнагдсаныг аймгийн Засаг дарга Л.Ганболд гардуулж баяр хүргэлээ.

Б.Гантуяа          
 

Сурталчилгаа
Монгол брэнд