top banner

Гэр цэцэрлэгүүдэд зуухны хашлага, халуун тогооны тавиур хандивлав


2018-04-13 14:24:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн Хуан Куо Рун энэ сарын 10-нд Тайванийн Засгийн газрыг төлөөлөн 53 ширхэг зуухны хашлага, халуун тогооны тавиур зэргийг Архангай аймагт хүлээлгэн өгөв.
Энэхүү хашлага, тавиур нь гэр цэцэрлэгийн хүүхдүүдийг түлэгдэхээс урьдчилан сэргийлж буй аж.  
Статистик мэдээллээр өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд нийт 6000 гаруй хүн түлэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэнээс 70 хувь буюу 4200 орчим нь хүүхэд байв. Эдгээр тоо баримтаас үзэхэд бага насны хүүхэд түлэгдэх нь маш түгээмэл үзэгдэл төдийгүй олон нийтийн зүгээс анхаарал тавих шаардлагатай асуудал болж байна. Тайваньчууд одоогийн байдлаар Хөвсгөл, Архангай аймагт түлэгдэхээс урьдчилан сэргийлэх зуухны хашлага, халуун тогооны тавиур хандивлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр цэцэрлэгүүдэд ойрын үед мөн хүлээлгэн өгөх аж. Цаашид бусад аймгуудад түлэгдэхээс урьдчилан сэргийлэх хашлага, халуун тогооны тавиурыг хандивлахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хүүхэд багачууд түлэгдэх эрдслийг бууруулан, түлэгдэлтээс урьдчилан сэргийлж чадна гэж найдаж буйгаа Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Тэргүүн Хуан Куо Рун хэллээ.
Дашрамд дурдахад, Тайванийн Төлөөлөгчийн газрын зүгээс өнгөрсөн оны 9 дүгээр сард тус аймгийн алслагдмал бүс нутгийн оршин суугчдад сувилагчийн пост хандивлаж байсан юм.

 


Монгол брэнд