top banner

Өмнөговь аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө


2018-04-13 15:00:55
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт хоёр дахь өдрөө ажиллаж байна. Тэрээр тус аймгийн удирдлагуудтай уулзаж аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцахын зэрэгцээ төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд хэлэхдээ "2018 он сахилга хариуцлагыг сайжруулах жил. Тиймээс дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг бай. Хариуцсан ажилдаа эзэн бай. Худалдан авах ажиллагааг ард иргэдэд ил тод, шударга үнэн зохион байгуул. Ард иргэдийн татвараар бий болсон төсөв санхүүг иргэд олон нийт хянах бүрэн эрхтэй. Сайн засаглал-чирэгдэлгүй үйлчилгээг бий болго. Төрийн алба хаагчид үлгэр жишээ манлайлагч байх ёстой" гэсэн юм. Мөн хууль тогтоол зөрчсөн, ажил цалгардуулсан нөхдөд хариуцлага тооц, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнэж ажлаа хийж байгааг нь урамшуул, төсвийн үргүй зардлыг багасга гэсэн үүрэг өглөө. Айл шиг амьдаръя гэвэл дэг журам, сахилга хариуцлагаа сайжруулах ёстойг онцгой анхааруулав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үргэлжлүүлэн иргэдтэй уулзана. 

Д.Мишигсүрэн



Сурталчилгаа
Монгол брэнд