top banner

Мөнххаан, Түмэнцогт сумд цасан шуургатай байна


2018-04-13 15:41:13
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн баруун хойд хэсгийн нутгаар буюу Мөнххаан, Түмэнцогт сумдад цасан шуурга шуурч байна. Тус сумдад салхины хурд 12-16м/с агаарын температур +4 градусын дулаан байна. харин баруун-Урт суманд өдрийн 14 цаг 30 минутаас бага зэргийн цас орж эхлэн, үргэлжилсээр байна. Цасан шуурга оройны 20 цаг хүртэл үргэлжилнэ гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Дээрх сумдаас бусад сумдад одоогоор цаг агаар хэвийн байгаа аж.

Цасан шуурга шуурахтай холбоотойгоор Улаанбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн болон сумдын замыг тодорхойгүй хугацаагаар хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм. Хөдөө сумдруу гарах замууд дээр байнгын хяналтын пост ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Т.Одончимэг

Сурталчилгаа
Монгол брэнд