top banner

Оёдлын үйлдвэр байгуулсан нь хамгийн үр дүнтэй ажил болсон гэж иргэд дүгнэв


2018-04-13 15:59:47
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс холбогдох ТББ-тай хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд аймаг, орон нутагт хийгдпсэн ажлуудад иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь нийгмийн салбарт хийгдсэн ажлуудыг хангалттай сайн гэж үнэлсэн бол уул уурхайн салбарын ажлыг хамгийн хангалтгүй гэж үнэлжээ.

Иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авсан нийгмийн салбарын ажлыг эрэмбэлэхэд “Сүхбаатар хөгжил” ҮТП болон “Сүхбаатар про импекс” оёдлын үйлдвэр байгуулсан нь хамгийн зөв, үр дүнтэй ажил болсон гэж дүгнэжээ. Үүний араас АНЭ-ийн Яаралтай түргэн тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, Эм Эл Цахиурт овоон уурхай, элэгний В, С вирус тоолох иж бүрэн лаборатори, эмнэлгийн цахилгаан шат зэрэг ажлууд удаалж, иргэн хувь хүнрүүгээ чиглэсэн хамгийн сайн бүтээн байгуулалтын ажлуудаар үнэлэгджээ.

Дээрх судалгаа нь 2018 оны 2-3 сарын хооронд үргэлжилсэн бөгөөд судалгаанд бүх сумдыг хамруулж, судалгаа өгөх иргэдийг түүврийн аргаар сонгосон байна.
Т.Одончимэг

Монгол брэнд