top banner

Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх нам, эвслүүдийг энэ сарын 30-аас бүртгэнэ


2018-04-13 16:10:33
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Цагаан-Уул сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Жаргалант, Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч нарыг сонгох нөхөн сонгуулийг ирэх сарын 24-нд явуулах тогтоол гаргасан. "Тогтоолын дагуу аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан бөгөөд нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх нам, бие даагч, эвслүүдийг энэ сарын 30-аас 5 хоногийн хугацаанд, нэр дэвшүүлсэн тухай баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд 5 сарын 7-ны өдөрт багтаан ирүүлэхийг мэдээлэв. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг 5 сарын 12-14-ний дотор шийдвэрлэж олон нийтэд танилцуулна" гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхзаяа нар томилогдсон ажээ.

Б.Гантуяа

Сурталчилгаа
Монгол брэнд