top banner

Пуужин харваж гурван суманд цас оруулжээ


2018-04-13 16:26:05
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас  үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 12-ы өглөөний 6 цагт Цагаан бургасын ам гэдэг газар гурван  пуужин, өдрийн 11 цагт Хаг нуурын хажуу талын хөтөл дээр гурван пуужин тус тус харваж өнгөрсөн шөнө Галт, Жаргалант, Рашаант сумын нутагт дэвсгэрт 6 см хүртэл цас орсон байна.
Тус аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байна. Тухайлбал хамгийн их хуурайшилттай "Тариалан, Тосонцэнгэл, Мөрөн, Их-Уул, Төмөрбулаг гэсэн таван сумын нутаг түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд хүрсэн учраас цаг агаарын төлөвийг ажиглаж байгаад үүлэнд дахин нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулна" гэдгийг Хөвсгөл аймгийн УЦУОШГ-ын дарга Г.Адъяасүрэн мэдээллээ.
Б.Гантуяа

Сурталчилгаа
Монгол брэнд