top banner

“Хатгадаг Дагмид” сумынхаа эмнэлэгт машин бэлэглэв


2018-04-13 17:00:32
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын иргэн, “Хатгадаг Дагмид” нэрээрээ ард олныхоо хүндэтгэлийг хүлээсэн Т.Дагмид гуай сумынхаа Эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн машиныг гардуулж өгчээ.
Уг машиныг Т.Дагмид гуайд өмнө нь өөр хүн бэлгэнд өгсөн байжээ. Тэрээр “Хөдөө газар энэ машиныг унахгүйгээс хойш хэрэгтэй газраа байж, эмч нар хүн ардад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байсан нь дээр” хэмээн хэлээд өгсөн нь энэ ажээ.

Яаралтай түргэн тусламжийн машинтай болсноор иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хурд нэмэгдэж, ялангуяа осол аваараас үүдэлтэй өвчтөн зөөж, тусламж үзүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг сумын ЭМТ-ийн дарга н.Байгальмаа хэлж байна.
Б.Гэрэлт-Од

Сурталчилгаа
Монгол брэнд