top banner

Баяннуур, Сайхан, Хангал суманд төлийн хорогдолгүй байна


2018-04-13 19:37:09
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ хавар төллөх хээлтэгч малын 33,6 хувь буюу 526,6 мянган мал төллөж, төлөө 99,0 хувиар бойжуулж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албанаас мэдээллээ.
Баяннуур, Сайхан, Хангал суманд төлийн хорогдол гараагүй байна. Мөн энэ хавар ботголсон ингэний төлийг гарзгүй эсэн мэнд бойжуулж байгаа аж.
Өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин буюу 521,6 мянган төл авч байгаагаас 29 ботго, 3012 унага, 10,5 мянган тугал, 356,2 мянган хурга, 152,0 мянган ишиг байна.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд