top banner

Улаанбаатарт 16-18 хэм дулаан


2018-04-15 10:21:07
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

 Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Монгол брэнд